Сар үргэлж бидний амьдралын салшгүй нэг хэсэг нь байсаар ирсэн. Ямар нэгэн баяр тэмдэглэх, ээлтэй үйлс эхлэх, эсвэл бясалгал хийхдээ бид сарны байрлалыг харгалзан үздэг.
Жишээ нь Рамзан, Гүрү Пүрнима, Холи зэрэг баярыг сарны байрлалаас хамааран өөр өөр өдөр тэмдэглэдэг.
Бүтэн сартай өдөр бясалгал хийх нь маш сайн.
Сар усанд нөлөөлдөг бөгөөд бидний бие маш их хэмжээний усыг агуулж байдаг. Ийм учраас Пүрнима буюу бүтэн сартай өдөр бясалгал хийх нь ач тустай юм.
Сар хэрхэн бидний биенд нөлөөлдгийг харцгаая. Вишнү Пурана зэрэг Энэтхэгийн эртний судар дээр сарны гарал үүслийн тухай дурдсан байдаг. Пуранад дурдснаар сар нь Сүүн далайгаас зөөлөн, цасан цагаан туяатайгаар үүсэн гарчээ.
Бидний идэж буй хоол 2 хэсэг болон хувирдаг – сэтгэлийн энерги ба прана. Сэтгэлийн энерги нь амин чухал гармонууд ялгардаг хоёр хөмсөгний хооронд тархин дотор байрладаг булчирхайн хэсэгт төвлөрдөг.
Сар шөнөөс эхлэн биднийг сэрэх хүртэлх бүх үйл ажиллагааг удирдахаар энэхүү булчирхай руу нэвтрэн ордог. Сарны туяа хүн, амьтан, ургамал, ус гэх мэт зүйлст нөлөөлдөг. Бидний биений 60% нь ус байдаг. Ийм учраас бүтэн сарны бясалгал нь эрэлчдэд дотогшоогоо орж, сэтгэлээсээ чанагш яван дотооддоо байгаа тэнгэрлэгийг мэдрэхэд нь тусалдаг.
Шри Шри Рави Шанкар багшийн удирдсан “Бүтэн сарны бясалгал” нь бидний бие, сэтгэлийг шинэ эрч хүчээр сэлбэдэг. Баруун болон зүүн зүг рүү харан сууж хийдэг. Энэхүү бясалгалыг сарны туяанд сууж хийхэд гайхамшигтай мэдрэмж төрөх болно.
Бүтэн сарны бясалгалын талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл манай вэбсайтаар зочлоорой:
Бясалгалыг хийж үзмээр байна уу? СД-ийг доорх хаягаар орж худалдан авч болно: