Боловсролд хувьсгал хийх, ВВМВП Орон нутгийн сургууль

Үндэслэл

Анхны орон нутгийн сургууль болох Вед Вигнан Маха видьяа Питийг 1981 онд Шри Шри Рави Шанкар үүсгэн байгуулжээ. Хэсэг хүүхдүүд Амьдрах Урлагийн Төвийн хажууд шороогоор тоглож байхад нь Шри Шри ажиглав. Тэдэнд ямар ч суралцах боломж байхгүйг ажигласан Шри Шри тэдэнд туслахын тулд ямар нэгэн зүйл хийх ёстой юм байна хэмээн шийджээ.

Орон нутгийн сайн дурын хүн тэдэнд эрүүл ахуйн үндсэн ойлголтыг өгөн, мэдлэг олгох тоглоом тоглуулж, эрүүл өдрийн хоол өгдөг байжээ. Энэ нь хүүхэд болон эцэг эхийн анхаарлыг ихэд татаж, өдөр тутмын хуваарьт шилжсэн байна. Сургууль хөгжихийн хэрээр албан ёсны боловсролын бүтэц гарган, багш, сурагчдын тоо нэмэгдэв.

Өнөөдөр энэ сургууль Энэтхэгийн хөдөө орон нутгийн боловсролд хувьсгал хийж буй 92 төлбөргүй сургуулийн загвар нь болжээ.

Нэгдүгээр ангийн сурагчид

Сурагчдын бараг 95% нь нэгдүгээр ангиасаа орсон сурагчид бөгөөд орон нутгийн шалтгалтанд 100%-ийн амжилт үзүүлдгээрээ сургуулийнхан бахархдаг.

Нэгэн сурагчийн ээж сэтгэгдэлдээ: “Миний охин уг нь аж ахуй дээр ажиллах байсан. Бид хэзээ ч түүнийг боловсрол эзэмшинэ гэж мөрөөдөж байгаагүй. Охиноо сургуульд явж байгааг нь харахад надад үнэхээр сайхан байна.” гэжээ.

Стрессгүй сургууль

Сурагчдыг дүрэмт хувцас, гутал, ном, дэвтэр, хичээлийн хэрэгслээр хангаж, автобусаар үйлчлэн, өдрийн хоолоор хангадаг бөгөөд тэднийг сургуульд явуулахгүй байх бүх хүчин зүйлийг нь арилгадаг байна. Йог, бясалгал, спорт, бүжиг, хөгжим, зураг, будах зэрэг сургуулийн хичээлийн хуваарьт орсон бүтээлч үйл ажиллагаанууд нь хүүхдийг эрүүл бие, сэтгэлтэй байлгадаг байна.

АРТ Эксэл курс нь гэр оронд үүсдэг сөрөг нөлөөг арилгахад нь тусалдаг бөгөөд тогтмол зохион байгуулагддаг.

Сурагчдад улс төрийн тогтолцоог илүү ойлгуулж, удирдан манлайлах чадварыг хөгжүүлэх үүднээс сургууль өөрийн гэсэн сурагчдын зөвлөлтэй болжээ. Сурагчид өөрсдөө сурагчдын зөвлөлийн гишүүдийн төлөө саналаа өгдөг. Энэ тогтолцоогоор Энэтхэгийн ардчилсан засаглалын ач холбогдлыг ойлгодог байна. Энэ сурагчдын зөвлөл нь бага ангийнхныг хариуцан, сургуулийн үйл ажиллагаанд тусалдаг байна.

Ард түмнийг хөгжүүлэхүй

Охидийн боловсрол, эмэгтэйчүүдийг чадавхжуулах үйл ажиллагааг онцгойлон үздэг учраас дунд ангийнхан оёдол, компьютерийн сургалт, мужааны ажил зэргийг заалгаж, бүрэн дунд боловсролыг эзэмших урам зоригийг олж авдаг.

Саяхнаас төгсөгчид болон сургуулийн хоорондын холбоог дэмжих үүднээс төгсөгчидтэй уулзалт хийж эхэлжээ. Төгсөгчид өөрсдийн зорилго, туршлагаа бусад сурагчидтай хуваалцан, ахлах ангид дэвшин суралцахад түлхэц болж байна.

Төгсөгчдийн баг эцэг эх, хүүхдүүдтэй тогтмол уулзалт хийн боловсролын ая холбогдлын талаарх мэдлэг олгодог.