Хичээл зүтгэлгүйгээр үйлдэгддэг зүйлс яаж үр дүнтэй байдаг вэ?
Та энэхүү бичлэгийг үзээд олж мэдээрэй
Ямар ч хүчин чармайлт ордоггүй ч энэхүү эртний ховор төрлийн бясалгал нь маш гүнзгий үр дүнг авчирна.
Хүмүүсийн хэлдэг түгээмэл ашиг тус нь:
- Оюун ухаан илүү тунгалаг болох
- Илүү их эрч хүч
- Биеийн эрүүл мэнд сайжрах
- Бусадтай харилцаа холбоо сайжрах
- Илүү их амар тайван байдал
Сахаж самади бясалгал хийдэг хүмүүс юу хэлэв?
Сахаж самади бясалгалын баяр баясгалан
Эх сурвалждаа холбогдох
Сахаж Самади бясалгалын курс нь таны оюун ухааныг өөрийн тань гүн анир чимээгүйг мэдрэхэд сургадаг.
Санскрит хэлэнд, Сахаж гэдэг нь хичээл зүтгэлгүй гэсэн үг. Самади гэдэг нь бясалгал гэсэн үг - Хязгааргүй эрч хүч, оюун ухаан, бүтээлч сэтгэлгээг нээж, хязгааргүй амар амгалангийн газар. Сэрэх, унтах, зүүдлэхээс илүү унаган төрх юм.
“Сахаж Самади бясалгал хийх нь илүү их эрч хүч, тунгалаг байдал, баяр баясгалан, дотоод амар амгаланг таны өдөр бүрийн амьдралд авчирна”
Сурахад хялбар
Сахаж Самадхи бясалгал нь энгийн бөгөөд хүчин чармайлтгүй байдаг. Оюун санаа, бие махбодь нь гүн гүнзгий, амгалан тайван байдалд ордог бөгөөд энэ нь стресс тайлагдаж, тайван, баяр баясгалантай , бүтээлч байдлыг бий болгох болно.
Хүн болгон хэдхэн цагийн сургалтанд хамрагдахад бүрэн мэдлэгтэй болж чадна.
Үр ашиг нь шууд, бодитой, хуримтлагдах бөгөөд дасгал сургууль нь өөрөө тайвширч, тааламжтай болох байдаг.
Хичээлийн зохион байгуулалт
Мэргэшсэн багш таныг болон таны бясалгалыг дэмжсээр байх болно
Mindfulness, Төвлөрөх эсвэл зааварчлагаатай бясалгалаас юугаараа ялгаатай вэ?
Сахаж Самадхи нь зааварчилдаг бясалгалаас ялгаатай нь дагалдах хэрэгсэл хэрэглэдэггүй, нэг удаа сурсан байхад удирдамж шаардлагагүй. Ерөнхийдөө энэ нь таныг илүү нам гүм, гүнзгий газар аваачдаг.
Сахаж Самадхи гэдэг нь "хүчин чармайлтгүй бясалгал" гэсэн утгатай. Энэ нь төвлөрсөн бясалгал шиг оюун ухааныг хянах шаардлагагүй бөгөөд сэтгэлийн бясалгал гэх мэт бодол, сэтгэл хөдлөлийг сэрэмжтэй ажиглахыг шаарддаггүй. Төвлөрөх бясалгал нь оюун санааны хүч чармайлт, эзэмшихэд илүү их цаг хугацаа шаардагддаг.
Шри Шри Рави Шанкар
Дэлхийд нэр хүндтэй хүмүүнлэг, оюун санааны удирдагч
Сахаж Самадхи бясалгалыг зөвхөн Шри Шри Рави Шанкараар баталгаажуулсан багш нар заадаг. Энэхүү бясалгал нь мянга мянган жилийн түүхтэй уламжлалаас ирсэн бөгөөд цэвэр ариун байдлаар хадгалагдан үлдсэн тул та хамгийн тодорхой бясалгал хийх боломжтой болно.
Шри Шри тайлбарлахдаа Сахаж Самадхи Бясалгал нь энгийн болон гүн гүнзгий хоёрын ховор хослол юм. Мөн бясалгалыг хэдэн мянган жилийн турш хэдэн багш нар дамжуулж, жинхэнэ байдлыг нь хадгалахын зэрэгцээ хэрхэн илүү хүртээмжтэй болж байгааг тайлбарласан.
“Бясалгалын маш гүнзгий үе шат болох самади төлөвт та энерги болон урт хугацааны аз жаргалыг хүртэж байдаг. Энэ нь таныг хайраар гэрэлтэх хүртэл таныг дээд түвшинд хүргэдэг.”
Шри Шри Рави Шанкар
Амьдрах урлаг санг үүсгэн байгуулагч