Сэтгэл одоо цагт байвал бясалгал.
Сэтгэл тайван, эргэлзээгүй, хүлээлтгүй байвал бясалгал.
Сэтгэл өөрөө сэтгэл байхаа больж, эх үүсвэртээ эргэж ирэхийг бясалгал гэнэ.
Сахаж самадийн курст бүртгэж байна.
Монголын Амьдрах урлагийн нэгдсэн төв оффис
Чингэлтэй дүүрэг 2-р хороо,
40-50 мянгат, Төмөрчний гудамж
/Найман Шарга Капитал банктай хаалга/ 8-р байр 300 тоот
Холбогдох утас: 99651000, 80031007
Монголын Амьдрах урлагийн холбоо
Бясалгахын тулд та:
- Өнгөрсөн үйл явдлууд, түүнээс үүдэлтэй уураа сул орхих
- Ирээдүйн төлөвлөгөө, хүслээ сул орхих хэрэгтэй.
Бясалгал гэдэг нь энэ мөчийг хүлээн зөвшөөрч, хором бүрт бүрэн амьдрахыг хэлнэ.
Бясалгалын тусламжтай бүрэн амрах
Та бясалгалд хөтөлдөг алхам/үйлдлүүдийг сонирхож байна уу?
Сайн мэдээ нь гэвэл та юу ч хийх шаардлагагүй – бясалгал бол үйлдэл биш юм.
1-р алхам: Тайвшир
2-р алхам: Улам тайвшир
3-р алхам: Улам, улам тайвшир
Бясалгал ямар ч хичээл чармайлтгүйгээр явагддаг.
Бясалгалын түвшинд амар – Та үүнийг үнэ цэнэтэй бөгөөд ашиг тустай гэдэгтэй санал нийлэх болно. Дэлхийд олон тооны бясалгалын техникүүд байдаг бөгөөд Амьдрах Урлаг нь хүнд хэрхэн маш хялбар аргаар, ердөө 20 минутын хугацаанд гүн бясалгалд орохыг заадаг курсыг санал болгож байна. Үүнийг “Сахаж Самади” бясалгал хэмээн нэрлэдэг бөгөөд ‘бясалгалын хамгийн дээд түвшинд хүрэх амархан бөгөөд хичээл чармайлтгүй арга’ гэсэн утгатай үг. Нэг удаа сурчихад үүнийгээ гэртээ сууж байгаад эсвэл онгоц, галт тэргэнд аялан явахдаа хүртэл хийж болно.