Заримдаа дэлхийг өөрчлөхөд жижигхэн зүйл л хэрэгтэй байдаг. Карнатака мужийн жижг тосгонд эмэгтэйчүүдийн таар сүлжих мөрөөдлийг нь биелүүлжээ. 2010 оны 12 сард Гадаг хотоос 20 км орчим зайд орших Коппала дахь Бахадор Бадди гэдэг газар тааран цүнх хийх цэг байгуулжээ. 1 сарын хугацаанд 30 гаруй эмэгтэйн амьдралыг өөрчилсөн бөгөөд тэдний дотор сургууль завсардсан охид ч байгаа аж.
12 настай Афроза амьдралд нь шинэ, баялаг өөрчлөлтийг авчирсан сурсан ур чадварынхаа талаар сэтгэл догдлон ярьж байна. Бүрэг, ичимхий сургуулиасаа завсардсан охин өөртөө итгэлтэй, урам зоригтой нээн болон хувирчээ. “Би одоо маш их аз жаргалтай байна.” Гэж тэрээр ярьж байна. “4 хүүхдийн хамгийн бага нь учраас 7 дугаар ангиасаа сургууль завсардсан. Би амьдралдаа өөрчлөлт хийхийг хүсэн, цүнх оёдлын хичээлд явсан боловч сэтгэлд хүрээгүй.” гэжээ.
Түүний эцэг эх нь охиноороо маш их бахархаж байна. Эмэгтэйчүүдийн ажиллаж буй өрөөнд орох үед хамгийн түрүүнд нүдэнд туссан зүйл нь эмэгтэйчүүдийг чадавхжуулах төслийг хэрэгжүүлж буй байгууллагыг үндэслэгч Шри Шри Рави Шанкарын жаазтай зураг байв.
Афроза түүнд маш их талархаж байлаа. Охин “Шри Шригийн багш бидэн дээр ирж сургалт явуулсан. Түүний төлөө байгаагүй бол би юу ч сурахгүй байлаа.” хэмээн ярив. Эргэн тойронгүй эмэгтэйчүүд амжилтанд хүрч буй гэрэл гэгээгээр дүүрэн жишээнүүд ярьж байв. Цэвэрхэн будсан өрөөнд 4 оёдлын машин дээр тааран цүнхнүүдийг нямбайлан оёж, тавьсан харагдана. Өөр өөр өнгөтэй цүнхнүүд түүх өгүүлж байлаа.
Амьдрах Урлаг сан Карнатка мужийн хойд тосгодод хэсэг хугацаанд ажиллажээ. “Бид энэ тосгонд ирэх үед эндхийн эмэгтэйчүүдэд зориулж ямар нэгэн зүйл хийх ёстой юм байна гэж санагдсан. Тэгээд л тааран цүнхний цэгийг нээсэндээ.” хэмээн Тэнгэрлэг Карнатака төслийн зохион байгуулагч Жоес Пракаш ярьж байлаа. Бангалорийн оёдлын газраас ирсэн багш хичээл заахаар ирэх үед энэ төв сурах эрмэлзэлтэй залуу урам зоригтнуудаар дүүржээ. Тэд нэг сарын сургалтанд суун, ачааны цүнх, гар утасны гэр, түрийвч, сургуулийн цүнх зэргийг оёж эхэлсэн байна.
Энэхүү гайхалтай аяллын хэсэг нь болсондоо баярласан, 40 настай Лакшми оёдлын газрыг үнэгүй өгсөн байна. Энд ажиллаж буй нэгэн залуу оёдолчинг мөн Лакшми гэдэг бөгөөд өөрөө урам зоригийн түүх юм. Саад өртсний дараа тэрээр амьдрах хүсэлгүй болов. Түүний ах Амьдрах Урлагийн курсэд суулгаснаар түүний амьдралд эргэлт гарсан юм. Бие болон сэтгэлийн эрүүл мэнд нь эергээр өөрчлөгдөв. Зөвхөн түүний хүсэл ч бус, идэвх санаачлага нь ч бас эрч хүчээр дүүрчээ. “Сүдаршан Крияаг өдөр бүр хийж байгаагийн ачаар би өөртөө өөрчлөлтийг олж харлаа.” хэмээн тэрээр ярьжээ.
Ахынхаа ятгалгаар Лакшми цүнх оёдлын ангид суув. Түүний авьяасыг нь олж харсан багш заахаар шийджээ. Өнөөдөр оёдлын цэгийн багш болсон Лакшми шинэ үеийн оёдолчдын үлгэр жишээ нь болсон байна. Тэрээр шинэ алхам хийж чадсан учраас амьдрал түүнд нигүүлсэнгүй хандаж, өөрийнхөө ур чадвараа бусадтай хуваалцах боломжийг олгосон гэж итгэдэг.
Биднийг явах үед хайрын билэгдэл болгон нэгэн жижиг тааран цүнхийг өгөв. Өдөр бүр түүхийг бүтээн байгаа тэр нэг жижигхэн модон байшинг сүүлийн удаа эргэн нэг харах үед бяцхан Афрозагийн “Миний хүсэл бол багш болоод өөрийн ур чадвараа бусдад заах. Би ч бас өөрчлөлтийг хийж чадна гэдгээ мэдэж байна.” гэсэн үгс нь чихэнд минь цуурайтан сонсогдож байлаа. Хажуугаараа өнгөрч буй хүмүүсийн анхаарлыг татахгүй байж болох ч энэ бол жирийн нэг байшин биш юм. Энд мөрөөдөл биелж байна.
Шикха Гровер бичиглэв. Тэрээр Амьдрах урлагт өөрийн бүх цагаа зориулдаг сайн дурынхны нэг бөгөөд Энэтхэг орны сүр жавхлант алдар сууд гайхамшигтай шинэ соргог зүйлсийг нэмэрлэж буй газар нутгаар аялан, нээж олох дуртай нэгэн юм. Тр мөн Амьдрах урлагийн багш ажээ.