Сударшан Крияг хэрхэн хийж сурах вэ гэхлээр ойрхон байгаа Амьдрах урлагийн төвийг олж, курст бүртгүүлээрэй. Сударшан Крияг зөвхөн бэлтгэгдсэн багш курсын уур амьсгал дунд дамжуулан заах ба Шри Шри Рави Шанкар багшийн заавар багтсан аудио хуурцагийг ашиглан уг процесийг удирдан явуулна. Сударшан Крияг мэдрэх хүн бүрийн мэдрэмж харилцан адилгүй янз бүр байдаг.
Сударшан Крияг сурахын тулд танд хэрэгтэй зүйл бол:
- Насны хувьд би ямар курст сууж болох вэ гэдгээ тодорхойлох. Амьдрах урлагийн курсууд хугацааны хувьд 2 янз байна. 2-3 цагаар 7 хоногийн 5-6 өдөр, 3-4 цагаар 7 хоногийн Баасан гарагаас Ням гарагийн үдээс хойш хүртэл тус тус байна.
- Ойрхон байгаа Амьдрах урлагийн төвөө олж, өөрт тохирох курсын цагаа сонгоно уу.
- Амьдрах урлагийн багштай холбогдож, курст бүртгүүлэх
Сударшан Крия аудио хуурцаг ба MP3 формат
Амьдрах урлаг курсууд олон янзын харилцааны хэсгээс бүрдэнэ. Эдгээр курс туршлагаар олж авсан эрдэм мэдлэг бөгөөд оролцогчид курсын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож өөрсдийнхөө тухай илүү ихийг олж мэднэ. Багшийн дуу хоолойтой хуурцагаар Сударшан Крияаг заалгуулж хийсний дараа өдөр тутам гэрээр хийх богино Крияаг сурдаг.
Амьдрах урлагийн багш ард түмэнд Сударшан Крия техникийг дамжуулан заах эрхийг авахын тулд хатуу чанд, далайцтай сургалтад хамрагддаг. Курсын турш хамгийн сайнаар мэдрүүлэхийн тулд багш таньтай биечлэн харьцаж, зохих заавар зөвлөлгөө өгдөг.
Хүн нэг бүрийн Сударшан Крия техникээс авах мэдрэмж харилцан адилгүй, үгээр илэрхийлэгдэшгүй хувийн нандин юм.
Амьдрах урлагийн үндсэн курсээ дүүргэсний дараа, 7 хоног болгон Сударшан Крия аудио хуурцагийг сонсож, энэ техникийг таашаахын тулд гэрийнхээ ойр байрлах амьдрах урлагийн төвд очоорой. Амьдрах урлагийн Сударшан Крия аудио хуурцаг нь MP3 форматаар байдаггүй.
Та Шри Шри Рави Шанкар багшийн дуу хоолойтой аудио хуурцагтай Сударшан крияаг Амьдрах урлагийн ямар ч төвүүдээс сонсож болно. Сударшан Крия аудио хуурцагийг амьдрах урлагийн багш хувийн эрх ашгийн төлөө бус, харин нийгэм, олон нийтийн тусын тулд хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл Амьдрах урлагийн багш Сударшан Крияаг өөрөө сонсож хийхийг хүсвэл, таньтай адил Амьдрах урлагийн төвүүдэд очиж хийнэ.
Та төрөл бүрийн пранаяма, удирдлагатай бясалгал, иог асаануудтай СД-г Амьдрах урлагийн номын дэлгүүрээс худалдан авч болно.
Харин Сударшан Крия аудио хуурцагийг худалддаггүй. Энэхүү эрдэм мэдлэг Амьдрах урлагийн багш нараар дамжин нийгэм олон нийтэд үр өгөөжөө гагцхүү өгдөг гэж ойлгож болно.
Сударшан Крия аюулгүй юу?
Амьдрах урлагийн дэлгүүрээс төрөл бүрийн бясалгал, иог асааны СД-г худалдан авж болох ч, Сударшан Крия зохиогчийн эрхийн гэрчилгээтэй, аудио хуурцаг тул худалдаанд байхгүй. Учир нь Сударшан Крия техникийг дамжуулахын тулд хатуу чанд, далайцтай сургалтад хамрагдсан Амьдрах урлагийн багшаар л уг эрдэм мэдлэг үр өгөөжөө нийгэмд өгөх болохор тэр. Амьдрах урлагийн багш тусгай удирдамж, зохих зааварыг хувь хүнтэй биечлэн харьцаж өгнө. Амьдрах урлагийн Сударшан Крия аудио хуурцаг нь MP3 форматаар байдаггүй.
Та курст бүртгүүлэхдээ Амьдрах урлагийн багшаас эрүүл мэндийн онцгой нөхцөл байдал-(Үүнд: жирэмсэн, өндөр даралттай, сэтгэл зүйн хямрал)-ын тухай мэдээлэл өгнө. Багш эрүүл мэндийн нөхцөл байдал дээр тань үндэслэн тусгай зааварчилгаагаар хангана.