"Мөч болгонд сэтгэлд тань юу болж байгааг ажиглаж үзсэн үү? Өнгөрсөн болон ирээдүйн хооронд савчдаг. Аль хэдийнээ болж өнгөрсөн зүйлд сэтгэлээ эзэмдүүлж эсвэл ирээдүйд хийх гэсэн зүйлийнхээ талаар бодож байна.
Энэ өгүүллийг уншиж байх зуур таны сэтгэлд яг одоо юу болж байгаа--сэтгэлийн энэхэн үзэгдлийг ажиглаж мэдрэх нь эрдэм мэдлэг юм. Мэдээллийг ном уншиж, интернэт ухаж төнхөн олж болно. Та номноос хэрхэн жингээ хасах, ажлын ярилцлагад яаж бэлдэх, амжилтын 101 нууц зэрэг ямар ч сэдвийн талаар олж болно. Тоолшгүй олон сэдвээр үй түмэн боть номууд бий боловч өөрөө өөрийнхөө сэтгэлээ ажиглахуйг номноос сурч чадахгүй.
Сэтгэлийн өөр нэг хандлага бол сөрөг муу зүйлтэй зууралддаг. 10 таатай үйлийн араас ганц таагүй зүйл болвол сэтгэл тэр таагүй зүйлтэй наалдчихна. Нөгөө таатай 10 үйл явдлыг зүгээр л умартчихдаг.
Бясалгалаар сэтгэлийн энэ хоёр хандлагыг ажиглах тусам түүнийг одоо цагт авчирдаг. Аз жаргал, хөгжөөн хөөр, урам зориг, ажлын үр бүтээмж, үр дүнтэй байдал бүхэн одоо энэ мөчид буй сэтгэлийн байдал юм.
Хүмүний сэтгэл их ярвигтай. Маш нарийн эмзэг хүнд сэдэв. Хэрвээ сургууль ажил дээрээ найзтайгаа үл ойлгоцолд хүрсэн бол дотроо хүйтэн хөндий болж сөрөг муу сэтгэлийн хөдөлгөөн болж өөрчлөгдөн, хаа яваа газраа түүнийгээ үүрч явдаг.
Тэглээ ч гэсэн бясалгалаар сэтгэлээ тордон хөгжүүлэх үед сөрөг муу хөдөлгөөнд автсан сэтгэлийн хандлага зүгээр л алга болдог. Одоо цагт амьдарч эхлэх чадварыг эзэмшиж, өнгөрсөнийг сул орхиж чадна.
Сэтгэлийн тэнцвэрт байдлыг хадгалах
Өдөр тутмын амьдралдаа оновчтой сайн сайн сонголтуудыг хийж чадах сонор соргог байдалыг шаардах хүч сорим бүхий л төрлийн нөхцөлүүдтэй та учирдаг. Эдгээр нөхцөл нь харилцан адилгүй сэтгэлийн байдлыг үүсгэх ба амьдрал эсвэл сэтгэлийн байдал нь бидний хяналтаас гадуур байдаг. Бодит байдал дээр гол төлөв таагүй байдал руу бидний хүслүүд хүргэдэг.
Бясалгал нь сэтгэлийн харилцан адилгүй байдлуудын хооронд тэнцвэрт байдлыг бий болгож чадна. Өөрийн дотроо хатуу хөтүүгээс нарийн мэдрэг өөд шилжихэд сурна. Хэрэгтэй үед нь босож зогсон, хэрэгтэй үед нь сул орхино. Энэ чадвар бүх хүний дотор бий. Бясалгал эдгээр байдлын хооронд шилжих боломжийг хичээл чармайлтгүйгээр олгодог. Бүхий л дасгал бясалгал -- хатуу хүтүү болон нарийн мэдрэг сэтгэлийн өнгө төрхүүдийн хооронд хойш урагш шилжих-- энэ чадварыг хөгжүүлэхэд оршдог.
Бясалгаж чадахгүй гэж хүмүүсийн хамгийн их шалтаг бол цаг байхгүй гэдэг. Гэтэл бясалгал хийж эхлэх үед хүмүүс илүү их цаг олж нээдэг. Учир нь анхаарлаа төвлөрүүлэн, илүү их зүйлийг амжуулдаг. Үүгээр ч зогсохгүй, байнга бясалгал хийснээр зөн совин өсөж, анхаарал төвлөрүүлэх замаар оюуныг хурцалж, мөн түүнийг амраан тайтгаруулах замаар оюун ухааныг тэлж томруулдаг.
Өдөр тутмын амьдралаа бясалгалтай холбосноор сансарын ухамсар гэдэг ухамсарын тав дах түвшин гийж туяардаг. Сансарын ухамсар гэдэг нь бүхий л огторгуй ертөнцийг өөрийн нэг хэсгээр тусган авахуй гэсэн утгатай юм. Дэлхийг бидний нэг хэсэгээр тусган авахад хорвоо дэлхий та бидний хооронд хайр хүчтэй урсдаг. Энэ хайр амьдралд ирэх эсрэг тэсрэг хүч, саад тотгорыг дийлж чадах хүчийг бидэнд өгдөг. Уур, сэтгэл гутрал нь түр зуурын өнгөц сэтгэл хөдлөл болж арилдаг.
Амралт ажил хоёр эсрэг тэсрэг боловч бие биентэйгээ шүтэлцээтэй нөхцөлдүүлдэг. Хэдийн чинээ гүн амарч чадна төдийн чинээ дайчин идэвхтэй байна. Төлөвлөх нь та өөрийн дотоод гүн рүү шумбахуйг удаашруулж болох талтай. Бясалгал нь одоо цагийг хүлээн зөвшөөрч, мөч бүрт гүн гүнзгий бүрэн дүүрэн амьдрахуй юм.
Тайван бус байдал, түгшүүртэй, дур хүсэл, нэр алдар хөөцөлдөх нь сэтгэлийг төвшин байлгалгүй улмаар ирээдүйг төлөвлөхөд сэтгэл богтлогдож эсвэл болоод өнгөрсөн зүйлд харамсаж өнгөрүүлдэг. Жинхэнэ эрх чөлөө бол ирээдүй өнгөрсөнөөс чөлөөлөгдөх юм.
Эрдэм мэдлэг, ойлголт дадал бясалгалын нэгдэл амьдралыг төгс гүйцэд болгодог. Дээдийн ухамсарын түвшин өсөж өндийхөд янз бүрийн саад тотгор таны тэнцвэрт байдлыг алдагдуулахаа нэгэнт больдог. Бясалгал тогмол хийх нь энх тайван, эрч хүчтэй, элгэн тал шиг уужим мэдрэмжийг өдрийн турш хадгалах мэдрэлийн системийг хөгжүүлж, амьдралын чанарыг өөрчилж шинэчилж чадна. Та амьдралд тулгарах янз бүрийн сорилтуудтай нөхцөл тавилгүйгээр идээших чадвартай, гоо үзэсгэлэнтэй боловчиг хүчирхэг нэгэн болдог." - Шри Шри Рави Шанкар
Хаффингтан пост сонинд анхлан хэвлэгдсэн болно.
Ниладри Дуттагийн зураг