Гамшгийн тусламж

Амьдрах урлаг болон Олон улсын хүмүүнлэгийн үнэт зүйлсийн нийгэмлэг(IAHV)-ийн гамшгийн дараах тусламж үйлчилгээ:

Дэлхийг хэрсэн сайн дурын сүлжээгээр дамжуулан Амьдрах урлаг сан, Олон улсын хүмүүнлэгийн үнэт зүйлсийн нийгэмлэг дэлхийд болзошгүй гамшигийн нөхцөл байдалд бие, сэтгэл санаа, эд матриалын тусламжийг түргэн шуурхай хүргэж байна. Эдүгээ энэхүү сүлжээгээр Амьдрах урлаг сан, Олон улсын хүмүүнлэгийн үнэт зүйлсийн нийгэмлэг дэлхийн гамшгийн эсрэг сэргээн босгох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэгч голлох байгууллагуудын нэг болон өргөжжээ.

Цунамид өртөгдсөн бүсэд гамшгийн үед үзүүлэх тусламж, Иракийн дайнтай бүсэд, Нью-Йоркийн 9/11-ын террорист халдлагын дараах үеийн тусламж үйлчилгээ, Гужаратын газар хөдлөлтийн дараах тусламжийн ажлыг Амьдрах урлагийн сайн дурынхан өрнүүлж, өвчин эмгэгийн золиос болсон ард иргэдэд сэтгэл санаа, эд материалын тусламж үйлчилгээгээр хангаж, эрүүлжүүлэн аюулгүйжүүлэх арга хэмжээг явуулаад байна.

Амьдрах урлаг сан, Олон улсын хүмүүнлэгийн үнэт зүйлсийн нийгэмлэг,  Виакти Викас Кендра зэрэг  салбар байгууллагуудтай хамтран хүчирхийлэл, байгалийн гамшигт өртсөн олон нийтэд сэргээн босгох ажил үүргийг өөрт хүлээн авсаар явна. Шри Шри Рави шанкар багшийн хэлсэнчлэн онцгой гамшгийн үед авах гурван үе шаттай үр дүнтэй, динамик  загварчилалыг боловсруулан хөгжүүлээд байна. Үүнд:

ЭД МАТЕРИАЛЫН ХОЙШЛУУЛАШГҮЙ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ:

Гамшгийн дараах түргэн тусламжийн үйлчилгээ хоол хүнс, хувцас, эмнэлгийн бараа, оромжоор хангах. Эмч, зөвлөгч, бусад гэмтэл согог судлалын болон сэтгэцийн эмч мэргэжилтнүүд нь онцгой үед хойшлуулагдашгүй асран сувилахуйн салшгүй бүрэлдхүүнд орно.

БОГИНО ХУГАЦААНД ҮЗҮҮЛЭХ ГАМШГИЙН ҮЕИЙН ТУСЛАМЖ:

Бие, сэтгэл санааны хүнд хэцүү гамшигийг биечлэн амсаж, аврагдсан хүмүүст эд материалын тусламж үзүүлэх нь дангаараа хангалтгүй юм. Сэтгэл санааны гамшигийг бууруулж намжаан эргээд хэвийн амьдрахад туслах нь нэн чухал асуудал. Амьдрах урлагийн гамшгийн дараах хөтөлбөр нь сэтгэл санааны хямралыг дөрөвхөн өдрийн дотор арилгаж байгаа нь Зүүн Өмнөд Азын цунамид нэрвэгдэж, аврагдсан олон бүлэг хүмүүсийн дунд явагдсан судалгаагаар харагджээ.

УРТ ХУГАЦААНД ҮЗҮҮЛЭХ СЭРГЭЭН БОСГОЛТЫН АЖИЛ:

Жинхэнэ гамшгийг арилгах гэдэг нь гамшгаас аврагдсан хувь хүмүүс бие, сэтгэл санааны хувьд бүрэн дүүрэн эмчлэгдэж, нийгмийн түвшинд амьдралаа залгуулах тогтмол орлоготой байснаараа  л энэ бүхэн бүрэн утгаараа хэрэгжинэ. Үүнийг хангах үүднээс Амьдрах урлагийн сайн дурынхан хөдөө тосгодод орон нутгийнхантай нь хамтран ажиллаж гэр орон, ариун цэвэрийн цэг, зам, сургууль, сургалт үйлдвэрлэлийн төв зэрэг шаардлагатай дэд бүтцийг барьж босгож байна.

Амьдрах урлагийн гамшгийг  бууруулах хөтөлбөрүүд нь гамшгийн дараах үеийн сэтгэл санааны цочирдол хямралыг багасгаж бууруулахад ач тусаа өгсөөр л байна. дэлхийн бараг бүх томоохон гамшгийн дараагаар байгууллага нь хохирогчдод урт хугацааны нөхөн сэргээх, гэмтэл согогийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.