Шримад Бхагавад гита-д Карма Йог, Бхакти Йог, Гяана Йог, Аштанга Йог гэх мэт Йогийн дөрвөн гол зам мөрүүдийг дүрслэсэн, иогийн хамгийн эртний бичвэрүүдийн нэг юм. Энэ зам мөрүүдийн нэг бүртэй нь нягт холбогддог болохоор Шри Шри Йогын гоо сайхан нь энд оршдог.
Карма йогын зам мөр
“Эрхэм та зөвхөн ажлын үр дүнтэй зууралдалгүй ажилла; таны үйлдлийн үр дүн ямар нэг зүйлээр бус, таны зууралдахуй эс үйлдэлд биш байх. Эрдэм мэдлэггүй хүн үйлдэлтэй зуурч үйлддэг бол, мэдлэгтэй мэргэн нэг нь дэлхийд сайн сайхныг хүсэн үйлдэлдээ зууралдалгүй үйлддэг."
Гитад дурдсанаар Карма иогын зам мөрд амиа бодолгүй, үйлдэлд зууралдалгүй сэтгэлээр сайн үйлдэл үйлдэх тухай дурддаг ингэснээр чөлөөлөхүй өөд хувьсал нэгэнд бий болно.
Бхакти Йогын зам мөр
“Үл гундах, эс тодорхойлогдом, илэршгүй, үргэлжийн одоо, бодошгүй, үл хөдлөх, өнө мөнхийн, бурханд сэтгэлээ өгсөн дээдийн дээдэд гүн бат итгэдэг тэд хамгийн сайн иогич юм."
Гитад дурдсанаар Бхакти иогын зам мөрд гэгээн хайрыг амьралын цорын ганц зорилгоо болгож, нэгэн сэтгэлийн үзүүрээр бурханлагын зам мөрд баримтлагчийг шүтэхүй. Хамгаа зориулахуй бол ороо бусгаа хорвоо дэлхийн хүлээснээс чөлөөлөгдөх ухаарахуйг өгөх хамгийн энгийн арга юм.
Гнана Йогын зам мөр
“Амин сүнсний мэдлэгт тогтвортой мэргэн нэгэн тэргүүлдэг. Тэрбээр амин сүнсэд аажмаар хувьсан ухаардаг. Тэр надад дэндүү эрхэм, би түүнд дэндүү эрхэм. Ийм аугаа сүнсийг олоход хэцүү юм.”
Гитад дурдсанаар Гнана иогын зам мөрд амин сүнсний мэдлэгийн зам мөрийн тухай юм. Амин сүнсэд хувьсан өөрчлөгдөхийн тулд нэг нь аялалын лавлах болсон өөрчлөгдөн хувьсаж ирсэн эртний судар номноос Мастерын туйлын удирдамжаар олж болох ба энэ нь бодит мэргэн ухаан амьдрал дээр биелэлээ олж биежнэ.
Аштанга Йогын зам мөр
“Патанжали” гэж олноо алдаршсан Йогын өвөг эцэгт бие, сэтгэл, сүнслэгийн сайн сайхан ариун байлгах найман мөчөөр хүрэх Аштанга йогын замын мөрийг дүрслэсэн. Энэ найман мөч бол нийгмийн ёс зүйг дагах, хувийн ёс зүйг сахих, йогын байрлал, амьсгалыг хянах, мэдрэхүйдээ сахилгатай байх, төвлөрөл, бясалгал, амин сүнсээ ухаарах, амар амгалангуй зэргээс бүрдэнэ.