Навратри хэмээх баярыг намар, хаврын эхэн сард залбирал, баяр хөөртэйгөөр тэмдэглэдэг. Энэ хугацаа өөрийгөө танин мэдэх, эх булаг руу эргэн ирэх цаг үе юм. Энэ шинэчлэлтийн үед байгаль хуучин нөмрөгөө хаяж, шинэ нөмрөгөө өмсөн, амьтад ичээлж хавартаа эргэж амьдардаг.
Ведийн ухаанаар матер нь өөрийгөө дахин дахин сэргээхийн тулд эх анхдагч хувилбартаа эргэн очдог. Байгаль нь шулуун бус харин дахин давтагдах чигтэй. Юм бүхэн эргэх холбоотой тасралтгүй шинэчлэгддэг. Гэтэл хүний сэтгэл энэ байгалийн нэг хэвийн давталтын ард хоцордог. Навратри бол нэг нь өөрийн сэтгэлээ эх булаг руу авчрах баяр юм.
Эх Бурхан нь дан ганц оюун ухааны гэрэл гэгээ (будди) бус эх захгүй байдал (бхранти), тэрээр дан ганц элбэг дэлбэг (лакшми) бус мөн цангаа (шудха), өлсгөлөн (тришна) юм. Энэ эх бурханы үзэл бодлыг ухаарахад, нэгнийг самадын гүн байдал руу хөтөлдөг. Энэ нь олон настай өрний онолын танин мэдэхүйн чармайлтад асуулт өгдөг. Мэргэн ухаан, чин бишрэл болон нишкама кармагаар нэг нь адвайта сиддхи буюу хоёрдмол үгүй ухааралд төгс төгөлдөрт хүрч чадна.
Кали байгалийн хамгийн үзэшгүй илрэл. Байгаль гоо үзэсгэлэнг төлөөлдөг мөн гутамшиг дүр төрхтэй. Энэ хоёрдмол чанарыг хариу талархан хүлээн авах нь сэтгэлд бүрэн хүлээн зөвшөөрөхүйг бий болгож сэтгэлийг амаржуулдаг.
Навратриг мууг дарж сайн сайхан ялсныг тэмдэглэдэг. Гэтэл бодит тэмцэл сайн муугийн хооронд биш. Веди судлалын үүднээс ялалт нь байгаа эсрэг тэсрэг хоёрдмол чанарын ард буй төгс бодит байдал юм. Аштавакра сударт үүнийг далайгаас тусадаа гэх бядуун давалгаа лугаа адил ямар ч нэмэргүй.
Анхдагч гурван төлөв гуун нь бидний аугаа ертөнцийн эмэгтэйлэг хүч гэж үздэг. Навратрийн үер Эх бурханд залбирснаар бид энэ гурван гуун төлөв тэнцвэржиж уур амьсгалд сатва дээшилдэг.
Дотоод оршихуй дахь аялал сөрөг муу кармаг тэглэдэг. Навратри махишасура (идэвхгүй үхээнц байдал), шумбха-нишумбха (бардам - ичгүүр) мадху-кайтааб (хэт хүсэх -дургүйцэх) зэргийг дангаар устгаж болох оюун санаа прана-г баярлан тэмдэглэдэг. Эд бүхэн хоорондоо маш эсрэг тэсрэг боловчиг, бие биенээ нөхцөлдүүлж бий болгодог.Прана ба шакти түвшин, амьдрах хүч энерги нэмэгдсэнээр үхээнц үлбэгэр, гүн бугшсан сөрөг муу байдал, улигт бодол (рактабийжасура), учир шалтгаангүй логик (чанда-мунда), хараа балартах (дхуумралочан) зэргийн чанад даван гарч чадна.
Эрэлхийлэгч нэр нь өлсөн, мацаг барих, залбирал, аниргүйдэл, бясалгал зэргээр жинхэнэ эх булаг руугаа эргэн ирдэг. Шөнийг мөн ратри гэдэг учир нь энэ үер та тэнхэрдэг. Энэ нь бидний оршихуйн – гурван (биений, нарийн, учир шалтгааны) түвшинд тайтгарал өгдөг. Өлсөх үед биенээс хор гадагшилж, аниргүй хэл яриаг ариун болгож үглээ сэтгэлийг амраан, улмаар бясалгал нь нэгний өөрийн буй оршихуйн гүнд аваачдаг.
9 өдрийн навратри хорвоо ертөнцийг бүтээдэг энэ гурван анхдагч чанарт баясана. Бидний амьдралыг энэ гурван гуун засагладаг боловчиг бид эднийг бараг хүлээн зөвшөөрч тэдэнд нөлөөлөх нь ховор юм. Навратрийн эхний гурван өдөрийг тамо гуун, дараагийн гурван өдөр ражо гуун, сүүлийн гурван өдөр сатва гуун чанартай. Бидний ухамсар тамо ба ражо гуунаар аялан сүүлийн гурван өдөр сатва гуун-д дэлгэрдэг. Сатва амьдралд ноёлох тоолонд ялгуулсал дагадаг. Энэ мэдлэгийн мөн чанар нь 10 дахь өдрийг баярлан тэмдэглэх замаар хүндэтгэдэг. Үүнийг вижайдашми гэдэг.
Бичил биет макро биет дотор сайн багтдаг боловчиг үүнийг тусдаа байдалтай гэж хүлээн авах нь зөрчил мөргөлдөөний шалтгаан юм. Гияани, мэргэн хүний хувьд энэ хорвоогийн бүх бүтээл амьд. Тэрбээр бүх зүйлийг амьд гэж хүлээн зөвшөөрдөг нь яг л хүүхэд шиг бүх зүйлийг амьд гэж хардаг. Эх бурхан эсвэл цэвэр ухамсар өөрөө энэ бүх хэлбэрээр дүүргээстэй, бүх нэрээр оршдог. Нэгэн бурханлаг оршихуйг бүх хэлбэр, бүх нэрээр хүлээн зөвшөөрөх нь навратри тэмдэглэх юм. Тийм л болохоор амьдрал, байгалийн бүх талыг хүндлэх тусгай пуужаг сүүлийн гурван өдрийн турш хийж үйлддэг.