Иог хийх нь таны бие, сэтгэлийг төрөхөд, ажиллаж хөдөлмөрлөхөд, мөн эрүүл энх хүүхдээ тээхэд анхаарал хандуулахад туслах болно. Иогийн байрлалууд нь таны биеийг идэвхтэй уян хатан болгох урь зөөлөн арга агаад, жирэмсэний өвдөлтийн шинж тэмдэг өтгөн хатах, өглөөний өвдөлтийг намжаадаг. Мөн аарцагийг нээх замаао умайн хүзүү, төрөх сувагийн эргэн тойронд хатуурч чангарахыг суллах хөнгөн алгуур хөдөлгөөнөөр хангахад бас туслана.
Жирэмсний үеийн урьдчилан сэргийлэх иог
Жирэмсний эхний гурван сард иогийн босоо байрлалуудыг хийхийг зөвлөж байна. Энэ байрлалууд нь хөлийг хүчирхэг болгож, цусны эргэлтийг сайжруулж, хөлний булчин татахыг багасгаж болох юм.
Хоёр дахь болон гурав дахь гурван сард хэт их ядрах, илүү их ажиллаж хөдөлмөрлөхөөс сэргийлэхийн тулд иогийн байрлалуудыг хийх хугацааг багасгаж болно. Үүний оронд амьсгалах, бясалгах дээр илүү төвлөр.
Жирэмсний 10-аас 14 дэх Долоо хоногоос иог хийхгүй байхыг зөвлөдөг нь энэ үе бол амин чухал хугацаа юм. Хэвлийгээ хэт сунгахгүй байх; Эргүүлэх байрлалыг мөр, далан дээр хийх ба энэ нь хэвлий тус газар байж болохгүй. Босоо хэвийн байрлалаас хазайхаас зайлсхий.
Жирэмсний үед хийх иогын байрлалууд
Дараах иогын байрлалууд нь жирэмсний үед гарах шинж тэмдэгүүдийг зохицуулж, хүүхдээ биедээ хөнгөнөөр тээх, хүүхдээ төрүүлсний дараа хурдан эдгэхэд туслах болно. Жирэмсний сүүлийн шатанд хэвлий дээр даралт учруулах байрлалуудыг хийх ёсгүй. Байрлалуудаас бүгдийг хийх шаардлагагүй ба өөрийн биеэ сонсож, өөртөө чөлөөтэй хийхийг сана.
- Cукхаасана (Завилж суух)
- Мөрөө өргөж эргүүлэх
- Хүзүүний дасгал
- Ужжэй амьсгал
- Иогийн гүйцэд амьсгал
- Брамари
- Муурын сунайлт
- Важрасан (Ужжэй амьсгалтай)
- Уул байрлал
- Конасана-1 (Хавирган сар -1)
- Конасана-2 (Хавирган сар -2)
- Трикосана (Гурвалжин байрлал)
- Веербхадрасана (Дайчин байрлал)
- Пасчимоттан асана (Суугаа урагш тонгойх байрлал)
- Эрвээхэй байрлал аажуу хийх
- Загас байрлал
- ВипритКарни (Хана түлхэх)
- Шавасана (Дасгалын сүүлд дээш харж хэвтэх)
- Иогын Нидра
- Нади Шодан Пранаяма (Хамрын пранаяма)
- Бясалгал Meditation